“Дарханхааны хурдан хүлгүүд” цогцолбор ашиглалтад орлоо
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хуучнаар Цэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу буюу
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум хурдан хүлгийн өлгий нутаг. Энэ нутгаас олон
хурдан хүлэг ардын хувьсгалаас өмнө болон хойших жилүүдэд улс, даншиг, бүсийн
наадмуудад айраг түрүүнд хурдалж байсан түүхтэй. Өвгөн ноён хар дэл жанжин бэйс
Пүрэвжавын алдарт зандан хүрэн азарганаас эхлээд өнөө цагийн нийгмийн хонгор, медальт улаан, холхоон зээрд, гарьд халтар гээд домог түүх, Монголын хурдан
морины ертөнцөд мөнхрөн үлдсэн олон хурдан хүлгийг нэрлэж болно. Эдгээр хурдан
хүлгүүдийн хөшөө бүхий цогцолборыг Дарханхаан уулын энгэрт босгон, ашиглалтад
орууллаа.
1675 өдөр