Аймаг Өрхийн Эрүүл мэндийн төвүүдээ дэмжиж ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛЗасгийн газрын тогтоол болон Эрүүл мэндийн сайдын 266 дугаар тушаалын дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нар болон Өрхийн Эрүүл мэндийн төвүүдтэй 2016 оны гүйцэтгэлийн гурвалсан гэрээг байгуулав.
Ийм гэрээг жил бүр байгуулдаг бол 2015 онд байгуулсан гэрээний гүйцэтгэлийг хангалттай буюу “Маш сайн” биелэлттэй хэмээн дүгнэсэн аж. Энэ удаа байгуулсан гэрээнд хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй, тэгш, чанар хүртээмжтэй хөнгөн шуурхай үзүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2016 оны аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, салбарын сайдтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах тухай зэрэг хэдэн хэдэн ажил хөтөлбөр хийгдэхээр тусгагджээ.
Аймгийн Засаг дарга А.Энхболд энэ үеэр хэлэхдээ:-“ Гэрээг хэрэгжүүлэхийн тулд та бүхэнд туслах ямар л боломж бололцоо байна бүхий л талаар дэмжиж ажиллах болно” гэв. Дархан сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг хамгийн анхан шатны нэг болох “Түвшин холбоо”, “Гэрэлтэй”, “Мэристоб”, “Амин холбоо” зэрэг таван Өрхийн Эрүүл мэндийн төв ажиллаж байна.
Б.Норовсамбуу