Төв аймагт түүх, соёлын хөдлөх дурсгалын тооллого хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-02-18 21:21:50

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрдэнэ сум сан хөмрөгөө тоолуулж байна. Аймгийн 26 сумын  “Орон нутаг судлах танхим”, 2 алдартны музейн 1280 дэсийн  8463 ширхэг  үзмэрийг  2 дугаар сарын 18-ны өдрөөс тоолж эхэллээ.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.6, Монгол Улсын Засгийн  газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №184 тогтоол,  БСШУЯамны сайдын  2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/648 тоот тушаал,  Соёл урлагийн газрын даргын 01/399 тоот албан бичгийг үндэслэн  Төв аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн  А/660 тоот захирамжаар байгуулагдсан  Тооллогын салбар комисс,  музейн захирлын  2018 оны 12 дугаар сарын  31-ний өдрийн  А/27 тоот тушаалаар  байгуулагдсан “Тооллогын комисс”-ын гишүүд  2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс  эхлэн аймгийн музейн сан хөмрөг болон  26 сумын  “Орон нутаг судлах танхим”-ын  соёлын үл хөдлөх  дурсгалт  зүйлийн улсын тооллогыг   холбогдох хууль журмын дагуу хийж эхэлжээ.

Одоогийн байдлаар Төв аймгийн музейн  сан хөмрөгийн 2919 дэсийн  5486 ширхэг үзмэр тоолохоос  2447 дэсийн 4607 ширхэг  үзмэр буюу 83 хувийг тоолсон байна. 

Төв аймгийн Угтаал Цайдам суманд Хадбаатар аваргын музей байдаг бол Бүрэн суманд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Самбуу гуайн музей байдаг аж. 

Холбоотой мэдээ