Монголын залуу хөлбөмбөгчид хилийн чанадад танигдаж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-25 15:08:04

Монголын өсвөрийн хөлбөмбөгчид Англи улсад бэлтгэлээ хийж Лондонгийн хөлбөмбөгийн клубүүдэд танигдаж эхлээд байгаа тухай Дейли Мейл мэдээлжээ.

Сүүлийн жилүүдэд Монголд багийн спорт эрчимтэй хөгжиж, шинэ залуу тамирчдын ур чадвар сайжирч байгааг энэ мэдээлэл нотолж байна. Уг мэдээлэлд дурдсан "Хоромхон"  клубын 16 настай тоглогч Г. Ганбаяр, "Эрчим" клубын 20 настай тоглогч С.Гал-Эрдэнэ нар Их Британийн хөлбөмбөгийн 2 дугаар лигт хамаарагддаг Лондонгийн хөлбөмбөгийн Барнет клубтэй бэлтгэлээ хийж байна.

Дейли Мейлийн сэтгүүлч Жонни Зингер энэ 2 тамирчин бөмбөг эзэмших дадал сайтай, өвлийн улиралд Монголд бэлтгэл хийх боломжгүй учраас ур чадварыг нь сайжруулах шаардлагатай гэж дүгнэжээ. 16 настай Г.Ганбаяр Лондонд болсон 2 тоглолтоор 2 гоол оруулж, 2 ашигтай дамжуулалт өгч өөрийгөө таниулаад авсан байна. Энэ эрчээрээ байвал ирэх он гэхэд Лондонгийн хөлбөмбөгийн аль нэг клубтэй гэрээ байгуулах боломжтой хэмээн гэж Жонни Зингер онцолжээ.

Холбоотой мэдээ