Засаг даргын нэрэмжит үзлэг аймгийн хэмжээнд эхэллээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-05-11 12:52:11

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг даргын нэрэмжит 6 дахь удаагийн үзлэг 9 чиглэлд сумдад ажиллахаар гарчээ.

Үзлэгийн зорилго нь төрийн ажлыг эрчимжүүлэх, төрийн бодлого шийдвэр орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа болон аймаг, сумдын засаг дарга нарын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж ажиллахад чиглэгдэж байгаа ажээ.

Энэ ажлын хүрээнд Төв аймгийн Заамар суманд Төв аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Ганзориг ахлагчтай Төрийн захиргаа удирдлагын хэлтэс (ТЗУХ)-ийн мэргэжилтэн Б.Ганхуяг, Санхүү, төрийн сангийн хэлтэс (СТСХ)-ийн төсвийн нягтлан бодогч Б.Одончимэг, Мал аж ахуйн албаны дарга М.Дашдулам, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга М.Ганчимэг нар ажиллаж байна.

Заамар суманд Иргэдийн сайн сайхны төлөө төрөөс хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын явц, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх үзлэг,  шалгалтыг 5 дугаар сарын 8, 9-ний өдөр явууллаа.

Аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгт байгууллага болон албан хаагчдын ажлын гүйцэтгэл сумын хэмжээнд 86.2 хувьтай дүгнэгджээ. Энэ нь өмнөх Засаг даргын нэрэмжит 5 дахь үзлэгээс 3,6 хувиар өссөн байна. 

Заамар сумын албан байгууллагуудын ажлын явцыг үнэлэж дүгнэн, цаашид ажлын гүйцэтгэлийг улам нэмэгдүүлж ажиллах заавар зөвөлгөөг өгч ажилласан байна.

Холбоотой мэдээ