Дорноговьд мах ховордож үнэ нь өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-05-15 11:49:06

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд мах ховордож  үнэ өсчээ. Аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллийг үзэхэд нэг кг хонины мах  8750 төгрөг, ямааны ястай мах 8000 төгрөг байгаа нь өмнөх сарынхаас 400-500 орчим төгрөгөөр нэмэгджээ.

Харин  үхрийн цул мах 11500 төгрөг байгаа ч огт худалдаалагдахгүй байна. Мөн Сайншандын төвийн махны дэлгүүрүүдэд мах ховор байгаа  аж. Мал туранхай байгаа төдийгүй хятадууд малын махыг  худалдан авч байгаатай холбогдуулан дотоодын зах зээлийн үнэ өсөж байгаа тухай худалдаачдын  төлөөлөл ярьсан. 

Холбоотой мэдээ