Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-04 11:46:38

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.


Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг хуулиар эрх ашиг нь хөндөгдөх нийгмийн бүлгийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл хэлэлцүүлж, санал солилцжээ.


Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөрийн нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгож, зарим хөтөлбөрийг нэгтгэх, бэлэн мөнгөний бус үйлчилгээг нэмэгдүүлж, зорилтот өрх, иргэнийг хөгжүүлэх, чадавхжуулах, зан хандлагыг өөрчлөх, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, үйлчилгээг нэвтрүүлэх, нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжийг хугацаа хязгаартай болгож, хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх талаар хуулийн төсөлд оруулжээ.


Мөн кейс менежментийн үйлчилгээнд суурилж хэрэгцээнд нийцсэн хөтөлбөр үйлчилгээг хүргэх зэрэг үйл ажиллагагааг хэрэгжүүлэх аж. 

 

Холбоотой мэдээ