Америкийн дипломатчдыг Шинжаанд нэвтрэхийг хориглож магадгүйг нотолжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны “ардчилсан эрх чөлөөний” тухай хуулийн төсөл бэлтгэж байгаагийн хариуд Америкийн дипломатчдыг тус бүс нутагт нэвтрэхийг хориглож магадгүй гэж Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мягмар гарагт мэдэгджээ.
“Та бүхний мэдэж байгаагаар Хятадын Засгийн газар манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцдэг. Энэ байр суурь өөрчлөгдөхгүй” гэж тэрбээр тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын дипломатчдыг Шинжаанд нэвтрэхийг хориглож магадгүй тухай хэвлэлүүдэд гарсан мэдээлэлтэй холбоотой асуултад хариулахдаа мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, Бээжин үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал болон ирээдүйд Хятад улсыг амжилттай хөгжүүлэх гол ашиг сонирхлоо тууштай хамгаална.
Хятадын эрх баригчид Америкийн дипломат паспорт эзэмшигчдийг Шинжаанд нэвтрэхийг хориглож магадгүй гэж “Global Times” сонины ерөнхий редактор Ху Сизинь мэдээлжээ.