Дэлхий даяар 2.34 тэрбум тун вакцин тарьжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-06-14 10:34:10

АНКАРА. /Anadolu/. Дэлхий даяар коронавирусний 2.34 тэрбум орчим тун вакцин тариад байна гэж Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагуудын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудас мэдээллээ.


Тодруулбал, дэлхийн улс орнуудаас БНХАУ-д хамгийн олон буюу 879 сая тун вакцин тарьсан бол түүний араас 308 сая тун вакцин хийсэн АНУ жагсаж байна.


Мөн Энэтхэгт 253 сая, Бразилд 76.8 сая, Их Британид 70.7 сая, Германд 60.1 сая, Францад 43.8 сая, Италид 41.8 сая, Мексикт 37 сая, Туркт 33.5 сая тунг тус тус тарьжээ. Эдгээр орны араас ОХУ, Испани, Индонез, Канад бичигдэж байна.


Our World in Data” цахим хуудсанд мэдээлснээр, энэ сарын 13-ны байдлаар дэлхийн хүн амын 12.5 хувь нь вакцины эхний тунд хамрагджээ. Мөн дэлхийн хэмжээнд өдөрт 33.3 сая тун вакцин тарьж байна.


Цар тахал 2019 оны 12 дугаар сард анх дэгдсэнээс хойш 220 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 176.71 сая гаруй тохиолдол илэрч, 160.74 сая хүн эдгэрч, 3.81 сая гаруй хүн нас барсан гэж Worldometers” цахим хуудас мэдээлжээ.

Холбоотой мэдээ