Их Британид “Binance” крипто-валютын арилжааг хориглолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2021-06-28 12:44:11
twitter.com/Nyamkanmk

ЛОНДОН. /ВВС/. Их Британид дэлхийн хамгийн том “Binance” крипто-валютын арилжааг хориглолоо.


Их Британийн санхүүгийн үйл ажиллагааг хянах байгууллага “Binance Group” арилжааны компанийн Их Британи дахь үйл ажиллагааг зогсоож, “Binance.com” цахим хуудастай холбоотой хэрэглэгчийн анхааруулга гарган, крипто-валютын хөрөнгө оруулалтад өндөр ашиг амласан зар сурталчилгаанаас болгоомжлохыг хүмүүст анхааруулсан байна.


Дэлхийн улс орнууд крипто валютын эсрэг байр суурийг илэрхийлж байгаа энэ Их Британи дээрх шийдвэрийг гаргалаа.


“Binance.com” нь олон төрлийн дижитал валютын арилжаа болон дижитал түрийвч, үнэт цаас, хадгаламжийн данс, зээл олгох зэрэг санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг санал болгодог цахим хуудас юм.


“Binance Group” нь одоогийн байдлаар Кайманы арлуудад байрладаг бөгөөд Лондонд төвтэй “Binance Markets” ХХК-тай холбоотой ажээ.

Холбоотой мэдээ