Камбожид ковидын үеэр хүний наймаа 2 дахин нэмэгджээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.gov.mn
2021-07-01 15:00:55
twitter.com/Nyamkanmk

ПНОМ ПЕН. /A24/. Камбож улс Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хилээ хаагаад байгаа хэдий ч хүний наймааны гэмт хэргийн тоо нэмэгджээ.


Ялангуяа Камбожийн хөдөө орон нутгийн ядуу мужуудад амьдардаг 15-25 насны эмэгтэйчүүдийг хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ. Тэднийг хөрш зэргэлдээх хилийн боомтоор дамжуулан газраар зөөвөрлөдөг байна.


Чаб Дай эвслийн хөтөлбөрийн менежер Чан Сарон "A24"-т өгсөн онцгой ярилцлагадаа, "гадаадад сүйт бүсгүй болж худалдаалагдсан охидын тоо 2021 оны 1-р улирлын байдлаар өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн тухай дурдаад, "зуучлагчид охидод ажлын байр, мөнгө, гадаадын улс орнуудын баячуудтай гэрлэх амлалт өгч хууран мэхэлдэг" болохыг онцлон хэлжээ.


Охидыг Камбож, Вьетнамын хилээр хууль бусаар нэвтрүүлж, Ханой хотоос бусад улс руу зөөвөрлөдөг тухай тэрбээр мөн дурджээ. Эдгээр охидтой гэрлэх хүмүүс нь ихэвчлэн хөгшин, хөгжлийн бэрхшээлтэй байдаг бөгөөд гэрлэсний дараа зарим охидыг өрөөнд хорьж, хүчирхийлдэг байна.


Холбоотой мэдээ