Мал, амьтны эрхтнийг түүхийгээр нь идэхгүй байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМал, амьтны эрхтнийг түүхийгээр нь идэх нь эрүүл мэндийг хохироож, улмаар үхэлд хүргэх аюултайг МХЕГ-ын Зөвлөгөө, мэдээллийн төвөөс анхаарууллаа.
Туулайн зүрх халуунаар нь залгих, яргуй идсэн бор гөрөөсний цус уух, адууны гуур хорхой, тарваганы цөс, хүн мах, чонын тархи, хэл, ходоод зэргийг түүхийгээр хэрэглэх нь эрүүл мэндэд сайн гэдэг ойлголт хүмүүсийн дунд ам дамжин яригддаг.
Үүнийг орчин үеийн анагаах ухаан хүлээн зөвшөөрөөгүй. Өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Сант суманд тарваганы давсаг түүхийгээр нь залгиснаас болж өвчилсөн, саяхан Хөвсгөл аймагт тарваганы цөс, хүн мах, элгийг түүхийгээр нь идсэнээс нас барсан тохиолдлоос харж болно.
Хээрийн амьтан эрүүл гэсэн ташаа ойлголт байдаг ч амьтад адилхан өвчилдөг учир эрүүл гэх ямар ч баталгаа байхгүй. Бүх эд, эрхтэн рүү тэжээл зөөвөрлөдөг цус нь хамгийн тэжээллэг орчин бөгөөд нян хамгийн их үрждэг байна. Энэ нь түүхий цус уух нь мал, амьтанд байгаа өвчнийг шууд авна гэсэн үг юм. Иймээс иргэд ам дамжсан ярианд итгэн өвчнөө эмчлэх бус харин халдвар авч, улмаар амь насаа алдаж болзошгүйг анхааруулж байна.
Ж.Болор
Сэтгэгдлүүд