Аргентин улс БРИКС-т элсэхгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-01 17:04:26

БУЭНОС-АЙРЕС, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /Reuters/. Аргентин улс БРИКС-т элсэхгүй гэж тус улсын Гадаад хэргийн шинэ сайд Диана Мондино пүрэв гарагт олон нийтийн Х сүлжээгээр мэдэгджээ.


Өнгөрсөн наймдугаар сард ӨАБНУ-д болсон дээд хэмжээний уулзалтын үеэр БРИКС-ийн шинэ гишүүнээр уригдсан зургаан орны тоонд Аргентин багтсан юм. Энэ нь Өрнөдийнхөн ноёрхож буй дэлхийн дэг журмыг өөрчлөхийн тулд тус бүлэг гишүүнчлэлээ өргөжүүлэх гэсэн оролдлого гэж зарим шинжээч үздэг.


Диана Мондино энэ сарын 10-нд албан ёсоор үүрэгт ажилдаа орох юм. БРИКС-ийн бүлэгт Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ багтдаг. 

Холбоотой мэдээ