Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Эрүүгийн Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хугацаатай хорих ялын дээд хэмжээ 20 жил байсныг 25 болгон нэмэгдүүлж, ялын бодлогыг чангатгажээ.
Бүх насаар хорих ял оногдуулахаар зааснаас бусад хүүхдийн эсрэг үйлдсэн
хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийг хөөн хугацаа тоолохыг
зогсоож, хохирогчийг 18 насанд хүрсний дараа тоолж эхэлнэ.
Бага насны хүүхдийг алах, бага насны
хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн
худалдаалах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, 22.1 дүгээр зүйлийн 3 дахь
хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанг хорих ялаас хугацаанаас өмнө
магадлангаар суллахгүй байх өөрчлөлтийг тусгажээ.
Бага насны хүүхдийн эсрэг
гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд өршөөл
үзүүлэхгүй байхаар тус тус хуульчилсан талаар мэдээлсэн юм.