ДОРНОГОВЬ: Хүлэмжийн тариалан өмнөх оныхоос нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт хүлэмжийн тариалалт өмнөх оныхоос 2000 ам метрээр нэмэгджээ.
Өнгөрсөн жил “Шинэ хөдөө” төслийн хүрээнд тус аймагт 350 хүлэмж, 20 трактор нийлүүлсэн нь хүлэмжийн тариалан эрхлэх талбайг 2000 ам метрээр нэмэгдүүлж хүлэмжийн нийт талбай аймгийн хэмжээнд 30 гаруй мянган ам метр болж шинэ хүлэмжийн ашиглалт 97 хувьтай байна.
Ялангуяа хамгаалагдсан хөрсний буюу хүлэмжийн аж ахуй эрхлэх чиглэлээр хүмүүс идэвхтэй
ажиллаж байна хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
“Шинэ хөдөө” төслөөр
хүлээн авсан хүлэмж болон техникийг тухайн тариаланч таван жилийн хугацаанд үр бүтээлтэй
ашигласан тохиолдолд хувийн эзэмшлийн болгож авах гэрээтэй юм. Энэ жил тус аймгийн тариалан эрхлэгчид 174 га талбайд
тариалан эрхэлж байна.