ДОРНОГОВЬ: Хур бороо эрт орж дэлгэр сайхан зун болох төлөвтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дорноговийн зарим нутгаар бороо орж байна. Өмнө нь гуравдугаар сарын эхээр бороо орж, тэнгэр дуугарч байсан бол энэ удаа Айраг, Даланжаргалан Сайншанд сумын нутгаар хуртай байгаа юм.
Аймгийн УЦУОШТ-өөс гаргасан мэдээллээс үзэхэд өнөөдөр зарим газраар, 18-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй, салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16-нд зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур хугацааны эхэнд шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 24-25 хэм дулаан, 17-ноос бага зэрэг сэрүүсч шөнөдөө
нийт нутгаар 0-5
хэм дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна. Энэ жил Дорноговийн нутгаар цас, бороо эрт орсноор зарим газраар ногоо цухуйж дэлгэр сайхан зун болох нөхцөл бүрдсэн байна.