Зайсангийн зүүн гүүрийг шинэчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Зайсангийн зүүн гүүр барих ажлын явц 82 хувьтай байгаа бөгөөд 225 метр урт төмөр бетон гүүр шинээр барьж байна.
Суурийн арматур, дам нуруу байрлуулах,
газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулж, доод бүтээцийн ажил 98 хувьтай
явж, дээд бүтээцийн ажилд 10 алгасал
угсрах юм. Харин таван байршилд алгасал, холбоос төмөр бетон арматурыг угсарч байна.
Зайсангийн гүүр барих ажлыг үндэсний бүтээн байгуулагч “ЗМЗ” компани дангаар гүйцэтгэж, барилгын талбайд 20 техник хэрэгсэлтэй 35 инженер, техникийн ажилтан ажиллаж байгаа аж.
Зайсангийн гүүрийг ирэх сард багтаан
ашиглалтад оруулахаар хуваарийн дагуу ажиллаж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэв.