Авьяаслаг сэтгүүлчдийг “Голден жим” 6 сарын эрхийн бичгээр шагнана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-10-13 17:17:51

“Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” энэ сарын 16-17-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болно.

 Тус наадмын зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн хурал өнөөдөр хийлээ. Уг хурлаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, МGL MEDIA GROUP-ын захирал Э.Батхүү нар хоёрдахь жилдээ зохион байгуулж буй тус наадмын зорилго, хамрах хүрээ, наадамд оролцох урлагийн төрлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхийн зэрэгцээ тэмцээнд оролцогчдын техникийн зөвлөгөөний хурлыг хийлээ.

Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын санаачилсан тус наадам энэ жил багийн мэндчилгээ, дуу, уран уншлага, бүжиг, хөгжим, ардын урлаг гэсэн төрөлд шилдгүүдээ тодруулах юм. Наадмын шалгаруулалт энэ сарын 16-ны өдөр болох бол шилдгийн шилдгийг шалгаруулах гала концерт 17-нд болно.

"Голден жим" фитнесс клуб тус наадмын дэмжигч байгууллагаар ажиллаж байна. Хоёрдугаар байр эзэлсэн авьяаслаг сэтгүүлчдийг гэр бүлээр нь тус клубт 6 сар хичээллэх эрхийн бичгээр мялаахаар болжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ