Гамшгийн эрсдлийг бууруулах дадлага хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-10-13 18:30:09

Өнөөдөр тохиож буй Олон улсын гамшгийн эрсдлийг бууруулах өдрийг энэ жил “Аюулгүй амьдрах мэдлэг” уриатайгаар тэмдэглэж байна.

Энэ өдөр Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 97 дугаар дунд сургуулийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших дадлага сургуулилтыг холбогдох байгууллагууд болон тус сургуулийн хүүхдүүдийн оролцоотой зохион байгууллаа.
Дадлага сургуулилтын үеэр тус сургуулийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор 2 сая төгрөгийн багаж хэрэгслийг гардуулсан юм.

Хүүхдийн төлөө үндэсний газар, ОБЕГ, Японы Хүүхдийг Ивээх Сан хамтран “Гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ