“Үймээзэд тохиолдсон явдал” сургамжит жүжгээс ахуйн ослоос урьдчилан сэргийлэхэд сурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-04-12 11:11:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд ЗДТГ-ын захиалгаар “Алтан код” уран бүтээлийн нэгдлийн бүтээсэн “Үймээзэд тохиолдсон явдал” хүүхдэд зориулсан сургамжит жүжиг өчигдөр Монголын Хүүхдийн ордонд нээлтээ хийлээ.

Сүүлийн жилүүдэд манай улсад 100000 хүн ам тутамд 2880 осол, гэмтэл тохиолдож, осол гэмтэлд өртөгсдийн ихэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлж байна. 2016-2017 оны хичээлийн жилд тус дүүргийн ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 65 сурагч ахуйн осолд өртжээ. Энэ тоог цаашид өсгөхгүй байх, хүүхэд багачуудыг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү жүжгийг хүргэж байгаа юм.

Энэхүү хүүхдийн сургамжит жүжиг нь аюулт ослын эх үүсвэр болсон гал түймрийн осол, ялангуяа ахуйн хүрээнд ихээр үйлдэгдэж байгаа халуун тогоо, цахим тоглоомын хор хөнөөлийг хүүхэд багачуудад ойлгуулж, урьдчилан сэргийлэх, энэ төрлийн аваар ослоос өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах ойлголт мэдлэгийг эзэмшүүлэх зорилготой юм.

Жүжгийг тус дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 21 сургуулийн 1-5 дугаар ангийн 14080 хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ