Шинээр эгч дүүс парк байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-10-27 15:07:50

Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газар, АНУ-ын Глэйшэрийн үндэсний парктай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээ нь АНУ-ын тусгай хамгаалалттай газруудтай байгуулж байгаа хоёр дахь гэрээ юм. Цаашид бүх тусгай хамгаалалттай газруудыг олон улсын томоохон тусгай хамгаалалттай газруудтай эгч дүү парк болгох зорилт тавин ажиллаж байна. 

Дашрамд дурьдахад Глэйшэрийн үндэсний парк нь Монтана мужид 1910 онд байгуулагдсан 410,077 га буюу 4,101 km2 хамарсан эртний түүхт тусгай хамгаалалттай газруудын нэг бөгөөд Канадын Waterton Lakes үндэсний парктай хил дамнасан тусгай хамгаалалттай газрыг байгуулж 1976 онд ЮНЕСКО-гийн Хүн ба Шим мандлын нөөц газарт, 1994 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн үзэсгэлэнт байгальтай нутаг аж.

Глэйшэрт 130 гаруй том жижиг нууртай, 2 томоохон нуруудаас тогтох 1000 гаруй ургамлын зүйл, 100 гаруй амьтан бүртгэгдээд байгаагаас хүрэн баавгай, Канад шилүүс, Янгир, Хандгай, нохой зээх зэрэг ховор амьтадтай юм.

Холбоотой мэдээ