Хайгуулаас олборлолтод шилжих шатны хөрөнгө оруулалт хайна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2018-03-20 14:30:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын геологи, хайгуул” 10 дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 22-23-ны өдрүүдэд “Корпорейт Конвешн төв”-д болох юм байна.

Тус чуулга уулзалтын үеэр Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрхзүйн орчин, түүний хэрэгжилт, региональ болон ашигт малтмалын  геологийн судалгаа, ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдлын талаар илтгэлүүд тавьж хэлэлцүүлэх аж.

Түүнчлэн аж ахуйн нэгжүүд хайгуулын болон хайгуулаас олборлолтод шилжих шатны хөрөнгө оруулалт болон технологийн хамтрагч хайж буй төслүүдээ танилцуулах боломжийг “Хөрөнгө  оруулагчдын бизнес уулзалт”-аар олгох  юм байна.

Б.Заяа
Холбоотой мэдээ