ОХУ-ын тамирчныг АНУ-аас албадан гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-09 15:02:03

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Үндэсний хоккейн лигийн “Los Angeles Kings” багийн хамгаалагч ОХУ-ын од Слава Войновыг АНУ-аас албадан гаргахаар болж байгаагаа тус улсын Цагаачлал, гаалийн хууль сахиулах байгууллагын эрх баригчид өчигдөр мэдэгдэв.

Слава Войнов нь гэр бүлийн маргааны улмаас Калифорни муж улсын шоронд гурван сар хоригдож байгаад суллагдсан бөгөөд төд удалгүй буюу өнгөрсөн долоо хоногт түүнийг Цагаачлал, гаалийн хууль сахиулах байгууллага баривчилсан байна.

Слава Войновын хэрэгт хийсэн иж бүрэн шалгалтын үр дүнд түүнийг баривчилж, улсаас албадан гаргах шийдвэрийг АНУ-ын Цагаачлал, гаалийн хууль сахиулах байгууллагын эрх баригчид гаргасан гэж тус байгууллагын Баруун бүсийг хариуцсан харилцаа, холбооны газрын захирал Виржиниа Кайс мэдэгдэв.

АНУ-ын нутаг дэвсгэрээс албадан гарах шалтгаан Слава Войновд байгаа эсэхийг цагаачлалын шүүх эцэслэн шийдэх бөгөөд мөн тэрбээр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх эсэхээс уг асуудлын шийд гарна гэж тэрбээр хэлсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд