ХОВД: Цэрэг нэртэй 12 хүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-18 16:56:01

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/ Ховд аймгийн нийт хүн амын 51.1 хувь буюу 45179 нь эрэгтэйчүүд юм.

Тэдний 36.4 хувь нь аймгийн төвд, 16 хувь нь сумын төвд, 47.6 хувь нь хөдөө амьдарч байна.

Өнөөдөр Монгол цэргийн өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан зарим сонирхолтой баримтаас дурдвал, Ховд аймагт Цэрэг нэртэй 12 хүн байна.

Цэргийн алба хаасан байдлыг үзэхэд, 18-29 насныхан 5.3 хувь, 30-39 насныхан 25.4 хувь, 40-49 насныхан 33.5 хувийг эзэлж байна. Мөн 50-59 насныхан 20.8 хувь, 60-аас дээш насныхан 15 хувийг эзэлж байна.  

Ховдын хамгийн өндөр настай эрэгтэй 102 настай. 2023 онд төрсөн хүүхдүүдийн 50 хувь буюу 988 нь эрэгтэй байжээ.


Хамгийн түгээмэл нэр гэвэл Бат-Эрдэнэ, Тэмүүлэн, Төгөлдөр юм. 


Хамгийн урт нэр гэвэл Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо, Лимбэнэгшигмичигболджалбааданзанравжаа, Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар гэх нэрс байна гэж Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

 

Related news