ХОВД: Хар говийн буган хөшөө хиргисүүр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-04 11:24:57

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь түүх, соёлын онцлох дурсгалын нэг бол Хар говийн буган хөшөө хиргисүүр юм.

Монгол-Оросын хамтарсан Төв Азийн археологийн шинжилгээний анги 2001 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн нутаг, Хар говь гэх газарт байгаа хоёр буган чулуун хөшөө бүхий дугуй хүрээтэй хиргисүүрийг малтан шинжилжээ.


Ингэхдээ хиргисүүрийн өнгөн хөрсийг цэвэрлэж, эх газар дээр тавьсан анхны хэлбэр төрхийг нь гарган үз
сэн байна. Энэ үеэр 23 метрийн голчтой, нэг метр өргөн чулуун хүрээний доторх байгууламжийг уг чулуун хүрээтэй 13 сацраг маягаар холбосон байв. Энэ нь урьд өмнө тохиолдож байгаагүй өвөрмөц шийдэл гэж судлаачид тэмдэглэжээ.


Голын чулуун дараасыг хүрээтэй холбосон 13 сацраг бол нарны цацрагийг бэлгэдэн хийсэн байх магадлалтай. Улмаар монголчуудын дунд олон жилийн турш уламжлан ирсэн уул, овооны тахилгад хэрэглэж байсан тооны бэлгэдэлтэй тохирч байна гэж судлаачид онцолжээ.

Тухайлбал, монголчууд эрт үеэс Арван гурван Алтай, Алтайн арван гурван овоо, Алтайн арван гурван сан хэмээх уул усыг шүтэж ирсэн тооны бэлгэдлийн уламжлалтай дүйж буйг анзаарахгүй өнгөрч боломгүй гэж түүх дурсгалын эх сурвалжид тэмдэглэсэн байна


Related news