Үзлэгт хамрагдах иргэдийн 43 хувь нь даатгалд хамрагдаагүй учраас шинжилгээнд орж чадаагүй байна
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд "Элэг бүтэн Монгол хөтөлбөр"-ийн нэгдүгээр шатанд хамрагдвал зохих зорилтод насны 32785 иргэнээс 51 хувь нь хамрагдаж 43 хувь нь даатгалд хамрагдаагүй учраас шинжилгээнд орж чадаагүй гэнэ. Нийт үзлэгт хамрагдсан иргэдээс 2198 буюу 15,2 хувь нь С вирүс, 1564 буюу 10,8 хувь нь В вирүс эерэг илэрчээ.
2624 өдөр