Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн дэд хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” үйл ажиллагааг “Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриатайгаар энэ сарын 1-ний өдөр зохион байгууллаа. Аяны хүрээнд хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх, сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах аж.
1823 өдөр