Газрын тосны чиглэлээр долоон оюутан тэтгэлэгт хамрагдана
Дорнод/МОНЦАМЭ/ Ашигт малтмал, газрын тосны газар, “Петрочайна Дачин тамсаг” компани, Дорнод аймаг хооронд байгуулсан Гурван талт хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу газрын тосны чиглэлээр 7 оюутан тэтгэлэгт хамрагдахаар болжээ. Тус аймагт үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” компаниас АМГТГ-т жил бүр 150,0 мянган ам.доллар сургалтын урамшууллын санд төвлөрдгийн 50-аас доошгүй хувийг энэ жилээс Дорнод аймгийн хүүхэд, залууст тэтгэлэг болгон өгөхөөр болсон.
1682 өдөр