Коронавирусний дэгдэлтийн үеэр хууль бус цагаачдыг мөрдөхгүй
ВАШИНГТОН. /The Wasington Post/. АНУ-ын Цагаачлалын алба улс оронд нь байгаа хууль бус цагаачдыг албадан гаргах зорилгоор олж илрүүлэх, хорих ажиллагаагаа түр хугацаагаар зогсоож байна. Коронавирусний дэгдэлтийн үед хууль бус цагаачид цагдаад баригдахвий хэмээн болгоомжилсноос үүдэн эрүүл мэндийн тусламж авахаас татгалзаж болзошгүй гэдэгт эрх баригчид санаа зовниж байгаа аж.
1921 өдөр