Бразил, Герман, Энэтхэг, Япон НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн болох хүсэлтээ илэрхийлэв
НҮБ. /ТАСС/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх ёстой гэж Бразил, Герман, Энэтхэг болон Япон улсын эрх баригчид үзэж байна. Энэ тухай тус дөрвөн орны хамтарсан мэдэгдэлд дурджээ. Хамтарсан мэдэгдлийг Бразилын Гадаад хэргийн яам лхагва гарагт нийтэлсэн байна.
2283 өдөр