Алжирын сөрөг хүчин эрх баригчидтай хэлэлцээ хийхээс татгалзав
АЛЖИР. /TASS/. Алжирын сөрөг хүчнүүдийн төлөөлөгчид эрх баригчидтай хэлэлцээ хийхээс татгалзаж, Ерөнхийлөгч Абдельазиз Бутефилкагийн санаачилгаар зохион байгуулах үндэсний бага хуралд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Энэ тухай телевизийн “Al Arabiya” суваг сөрөг хүчнүүдийн төлөөлөгчдийн хамтарсан мэдэгдлээс иш татан уламжилжээ.
2338 өдөр