Венесуэлд дөрвөн хүн тутмын нэг нь дунджаар 9 кг туржээ
КАРАКАС. /Би-Би-Си/. Улс төр ба эдийн засгийн гүн хямралд ороод буй Венесуэл улсад 31 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна. Хоолны төлөө хүмүүс юуг ч хамаагүй хийж байна. Тухайлбал тус улсын биеэ үнэлэх газруудад ажилладаг эмэгтэйчүүдийн тоо хоёр дахин нэмэгдэж, биеэ үнэлэгчдийн дундаж нас нь эрс буурсан дүнтэй байгаа аж. Өл залгах идэж, уух юм авахын төлөө 12-13-хан насны охид биеэ үнэлж байгаа аж.
2859 өдөр