Нобелийн шагналтны нэр хүндтэй цолыг хураан авчээ
МОСКВА. /АиФ/. АНУ-ын “Cold Spring Harbor” лаборатори Анагаах ухаан, физиологийн салбарт Нобелийн шагнал хүртэж байсан Жеймс Уотсоны хүндтэй цолуудыг нь хураан авчээ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан мэдэгдэл хийсэнтэй нь холбогдуулан түүний Оливер Грейсийн нэрэмжит хүндэт профессор, гавьяат удирдагч зэрэг цолуудыг нь хураан авсан байна.
1901 өдөр