Театр үзэгч иргэдээ зорин очиж, үйл ажиллагаагаа танилцуулж байна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Иргэд, үзэгчид театрыг зорин очиж урлаг соёлын үйлчилгээ
авдаг байсан бол энэ удаад театр үзэгчид рүүгээ очлоо. Тодруулбал, театрын үйл
ажиллагаа, уран бүтээлчид, уран бүтээлээ ард иргэд, үзэгчиддээ амьдарч буй
багийнх нь нутаг дэвсгэрт очиж хүргэх “Найрсаг Баруун-Урт –Театр” өдөрлөг болж
байна. Тус өдөрлөгийг Баруун-Урт сумын бүх багийн нутагт дэвсгэрт хуваарийн
дагуу явуулна.
1751 өдөр