Нэгдсэн эмнэлгийн нүдний тасагт 520 гаруй сая төгрөгийн өртөгтэй техник хэрэгсэл олголоо
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Франц Улсын “Аксион Монголи” нийгэмлэг Говь-Алтай аймагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн нүдний тасагт үзлэгийн хараа шалгах, шил тааруулах автомат багаж болон биомикроскоп, линз метр, кератометр болон хэрэглэгдэх ширээ сандлыг хамт байрлуулж, мэс заслын тасагт нүдний хагалгааны микроскоп гээд нийт 520 гаруй сая төгрөгийн өртөгтэй техник хэрэгсэл олголоо.
1785 өдөр