НИТХ-ын дарга Инновацийн төвөөр орж залуусын төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга С.Амарсайхан өчигдөр Улаанбаатар хотын Инновацийн төвөөр орж, гарааны бизнесээ эхлүүлж байгаа компанийн залуустай уулзах үеэр, “Нийслэл хотын өмнө тулгамдсан агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд шинэ технологи, шилдэг туршлагыг судлан нэвтрүүлж, инновацийн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд шинэ залуу боловсон хүчин та бүхний үүрэг оролцоо чухал” гэдгийг онцлов.
1983 өдөр