Зуунмодод шатахууны үнэ харилцан адилгүй байна

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 14:33:01

Төв аймгийн Зуунмодод АИ 92 бензиний үнэ харилцан адилгүй, буурав.

Тухайлбал: МТ шатахуун түгээх станцын хоёр салбар байдгаас нэг нь 1600, нөгөө нь 1690, Петровис,Мон сульд 1600, Тэс петролиум, Шунхлайд 1520-1530 төгрөгийн үнэтэй байна.

Үүнээс гадна МТ, Петровис зэрэг газрууд АИ 92 бензинийг Улаанбаатарт 1580 төгрөг болгож, бууруулсан мөртлөө орон нутгийн хэрэглэгчдэд 20-110 төгрөгөөр ахиу худалдаалж байгаад иргэд шүүмжлэлттэй хандаж,нэг түвшинд барихыг  хүсч байгаа юм.

 Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ