2018 оны ДАШТ эхлэхэд 1000 хоног үлдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА. /TASS/. Хөл бөмбөгийн 2018 оны ДАШТ тэмцээн эхлэхэд 1000 хоног үлдсэнийг Москва хотод тэмдэглэлээ.
2018 оны ДАШТ-ийг хөл бөмбөг болоод бусад спортын түүхэнд дурсагдахаар сайн зохион байгуулахаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амлажээ.
ДАШТ Оросын баруун нутгийн 11 хот, тэдгээрийн дотор Москва болон Санкт-Петербург хотод болно. Эдгээр хотод цэнгэлдэх хүрээлэнгүүдийг одоо барьж байна.
ФИФА-гийн нөлөө бүхий албаны хүмүүс авлигатай холбоотой хэрэгт холбогдон Швейцарийн хууль, шүүхийнхэн шалгаж байгаа ч 2018 оны ДАШТ товлосны дагуу болно гэж ФИФА мэдэгдсэн юм.
Г.Доржханд
Сэтгэгдлүүд