Америкийн орчин үеийн бүжигчид Монголын тайзнаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-09-21 17:52:29

Америкийн Портланд хотын Нортвест Данс Прожект компанийн “Америкийн орчин үеийн бүжгийн үдэш" тоглолт энэ сарын 25-нд УДБЭТ-ын тайзнаа болно.

Тоглолтыг МУЗ-өөс санаачлан АНУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулж байгаа аж. Тоглолтод Америкийн орчин үеийн бүжгийн хөгжлийг тодорхойлогч, дэлхийн шилдэг бүжиг дэглээч, шилдэг бүжигчдийг нэгтгэн нийт 175 цоо шинэ бүтээлийг дэлхийн улс орнуудаар толилуулсан тус компаниийн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд анх удаа өөрсдийн шилдэг 4 бүтээлээс танилцуулах юм.

Аялан тоглолтын хүрээнд тус компанийн уран бүтээлчид УДБЭТ, мэргэжлийн дуу бүжгийн чуулгын 100 гаруй залуу бүжигчдэд мэргэжлийн сургалт явуулахаас гадна тус компанийн гэрлийн дизайнер, тайзны менежер хамтран мэргэжлийн тайзны удирдлага зохион байгуулалт ба гэрлийн сургалтыг 50 гаруй гэрлийн инженерүүдэд явуулах аж.

Тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 40-60 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарыг УДБЭТ-ын билетийн касс, МУЗ-ийн оффис болон www.ticket.mn худалдаалж байна.  

Ж.Болор

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд