Дорнодын боксчид Буриадад амжилттай тулалдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-05 13:55:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Биеийн тамир спортын газрын дэргэдэх боксын “Талын бүргэд клубийн 5 тамирчин хойд хөршийн Буриад улсад болсон тэмцээнд хүч, ур чадвараа сорьсноос 2 алт, 2 хүрэл медаль хүртлээ.


ОХУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, профессор И.Д.Кобзон агсны нэрэмжит боксын XVI тэмцээнд тус улсын болон буриадын 18 багийн 120 гаруй тамирчин оролцжээ. Энэ тэмцээний 52 кг-ын жинд Т.Наранбаатар, 56 кг-д О.Чингүүн нар алтан медаль, Б.Хэрлэн 52 кг-д, Т.Ган-Очир 60 кгхүрэл медаль тус тус хүртсэн байна.

Холбоотой мэдээ