БНХАУ-д зорчсон гадаад иргэдийг АНУ хил нэвтрүүлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-02-04 08:52:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Засгийн газраас энэ сарын 2-ноос хойш БНХАУ-д зорчсон гадаад иргэдийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.


Энэхүү шийдвэр нь АНУ-д хууль ёсны дагуу байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, 21 нас хүрээгүй АНУ-ын иргэн болон АНУ-д хууль ёсны дагуу оршин сууж буй иргэний 21 нас хүрээгүй, гэр бүл болоогүй төрсөн ах эгч буюу дүү нарт үйлчлэхгүй юм. Мөн АНУ-д A-1, A-2, C-2, C-3 ангиллын визээр зорчих болон дамжин өнгөрөх төрийн албан хаагч, тэдгээрийн гэр бүл, АНУ-ын иргэний төрсөн болон өргөмөл хүүхэд, АНУ-ын иргэний асран хамгаалалтад байдаг хүүхэд, мөн АНУ-д IR-4 болон IH-5 визийн ангилалаар зорчих иргэдэд үйлчлэхгүй аж.


Иймд АНУ-д зорчихдоо БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжихгүй байхыг анхааруулж буй юм.

Холбоотой мэдээ