Есдүгээр сарын 25-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА08:30 цагт Япон улсын Накаяама нийгэмлэг болон ХСҮТ, Монголын элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч нарын нийгэмлэг хамтран “Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдвийн дор чуулах Олон улсын симпозиумын нээлт ХСҮТ-ийн хурлын танхимд болно.
09:00 цагт "Хүүхдийг хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн туслалцаа үзүүлэх нь" сэдэвт сургалт Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын сургалтын танхимд болно.
09:30 цагт Энэ сарын 27-нд тохиох “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг угтан аялал жуулчлалын салбарынханд “Торгоны замын аялал жуулчлал ба Монгол Улсын бололцоо” сэдэвт сургалт Зайсангийн "Цэнгэг усны төв"-д болно.
10:00 цагт Монгол Улс өвлийн цагийн хуваарьт шилжих гэж байгаатай холбоотойгоор олон нийтэд цаг хэрхэн тохируулах тухай зөвлөмж өгөх хэвлэлийн бага хурал Стандартчилал, хэмжил зүйн газарт болно.
10:00 цагт БСШУЯ-наас Япон улсад 1000 инженер бэлтгэх төслийн хүрээнд 2 дахь жилдээ элсэлт аваад байгаа Коосэн сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлт ШУТИС-ийн төв байранд болно.
10:00 цагт НҮБ-ийн Хүүхдийн эрхийн хороонд илгээх Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн V дахь удаагийн тайланд Төрийн бус байгууллагын сүлжээд болон хүүхдүүдийн хийсэн сүүдрийн илтгэлийг танилцуулах үйл ажиллагаа Чингис зочид буудлын "Өргөө" танхимд болно.
10:00 цагт НӨАТ суутган төлөгчийн бүртгэлийн цахим хуудас танилцуулах хэвлэлийн бага хурал Шангри-ла зочид буудалд (Бээжин танхим) болно.
10:30 цагт ХХААЯ-наас “Аваргуудаа сонсъё” сэдэвт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат болон Улсын сайн малчдын уулзалтыг ХХААЯ-ны 9 дүгээр давхрын хурлын зааланд зохион байгуулна.
11:00 цагт Гэр хорооллын иргэдийн төлөөлөл нүүрсний асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:00 цагт Нийслэлийн шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааныг дүгнэх арга хэмжээ Чингисийн талбайд болно.
11:00 цагт Иргэн Х.Энхманлай Солонгосын Korean Air авиа компани Монголчуудыг хэрхэн дорд үзэж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн талаар баримт дэлгэж, үүнтэй холбоотойгоор уг компанид нэхэмжлэл гаргаж байгаа талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурлыг "Монгол ньюс" Мэдээллийн төвд зарлалаа.
12:30 цагт "Утаагүй нийслэл" 2015 бүх нийтийн марафон гүйлт зохион байгуулах талаар Шударга Ёсны хувьсгалт Үндэсний нэгдсэн оюутны холбооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14:00 цагт Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат экспортлогч үйлдвэрүүдийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзана.
15:00 цагт Чингэлтэй дүүргийн V хороо, Тахько ХХК-ийн Ангор үйлчилгээний төвийн байранд Нийслэлийн төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгүүдийн тогооч нарын дунд явагдах "Хүүхдийн хоолны зөв сонголт" сэдэвт мэдлэг, ур чадварын тэмцээний үйл ажиллагаа болно.
15:00 цагт "Монгол орны байгалийн гайхамшиг" номын нээлт ”Интерном” номын дэлгүүрт болно.
18:00 цагт "Монгол зураг" нийгэмлэгийн уран бүтээлийн "Монгол өв соёл" үзэсгэлэнгийн "Зайсан Скуэр" арт галерейд болно.
Сэтгэгдлүүд