Малчдын 36,9 хувь нь зээлтэй

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-01-18 12:10:39

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд 10,7 мянга гаруй малтай өрх бий. Нийт малчдын 36,9 хувь нь банканд зээлтэй байгаа бөгөөд тэдний ихэнх хувийг 35-44 насны малчид эзэлж байна. 

Тодруулбал, зээлтэй малчдын 26 хувийг 25-34 насны, 35 хувийг 35-44 насны, 23 хувийг 45-54 насны малчид эзэлж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс танилцууллаа.

2020 оны жилийн эцсийн мал тооллогоор тус аймагт 1000-аас дээш малтай өрх 787 тоологдсон бол тэдний 61 нь 2001-ээс дээш малтай байгаа юм. Гэхдээ 2001-ээс дээш малтай өрхийн тоо өмнөх оноос дөрвөөр буурчээ. Харин нийт малтай өрхийн дийлэнх нь 200-500 толгой малтай өрх байдаг аж. 

Холбоотой мэдээ