Нутаг буцаж буй Элчин сайд С.Чепурнойд ажлын амжилт хүслээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд Станислав Чепурнойг бүрмөсөн нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг Элчин сайд Станислав Чепурнойд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж, чухал хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлээд, цаашдын ажлын өндөр амжилт хүсэв.
Элчин сайд Станислав Чепурнойд нь 2014 оны тавдугаар сард Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. Улмаар 2014 оны наймдугаар сарын 6-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьснаар үүрэгт ажилдаа орсон юм.