ХААИС Тайландын Чулалонгкорны их сургуультай хамтран ажиллана

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-10-13 16:41:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль болон Тайландын Чулалонгкорны их сургуулийн Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах цахим ёслол энэ  сарын 12-нд болов.


Харилцан ойлголцлын санамж бичигт Чулалонгкорны их сургуулийн Ерөнхийлөгч Бундхит Эуа-Арпон, ХААИС-ийг төлөөлж Элчин сайд А.Төмөр нар гарын үсэг зурсан бөгөөд ХААИС-ийн ректор Т.Хэрүүга цахимаар оролцов.


Хоёр их сургууль хамтран ажиллах болсноор оюутан, судлаачдын солилцоог нэмэх, малын эрүүл мэнд, вакцины хамтарсан судалгаа хийж Монгол, Тайландын боловсролын салбарт хувь нэмэр оруулах юм. Түүнээс гадна манай оюутнууд зөвхөн хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр сургалтын хөтөлбөрт хамрагдах бус харин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хэрхэн зах зээлд гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хөдөө аж ахуй-худалдааны хосолмол хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.

Холбоотой мэдээ