Хятад улс шинжлэх ухааны туршлагууд дээрээ тулгуурлан шинэ мутацийг хязгаарлаж чадна гэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-11-29 16:16:31

Бээжин /МОНЦАМЭ/. “Өмнөд Африкт үүсээд буй коронавирусний омикрон хувилбар Хятад улсад үзүүлэх нөлөө одоогоор их биш байна. Цаашид илүү их мэдээллийг ажиглах шаардлагатай” гэж БНХАУ-ын Үндэсний Халдварт өвчин судлалын төвийн захирал, Шанхай хотын Фудан их сургуулийн харьяа Хуашань эмнэлгийн Халдварт өвчний тэнхимийн эрхлэгч Жан Вэнхун мэдэгдэв.

    Тодруулбал, тэрээр өчигдөр буюу 28-ны өдөр Вэйбо олон нийтийн цахим сүлжээнд энэ талаар бичихдээ, “Энэ удаагийн Өмнөд Африкт үүсээд буй коронавирусний мутацийн тархалтын хүрээ одоогоор их биш байгаа бөгөөд цаашид ирэх хоёр долоо хоногийн хугацаанд илүү олон өгөгдөл, мэдээллийг ажиглаж, дүгнэлт хийх боломжтой” гэжээ.

    Түүний хэлж буйгаар, Өмнөд Африкт дархлаажуулалтын хувь бага байгаа нь халдвараас сэргийлэх бүх нийтийн дархлааг бий болгоход хангалтгүй байна. Хятад улс коронавирустэй тэмцэх чиглэлд баримталж буй одоогийн стратегийг үргэлжлүүлж, үр дүнтэй вакцин, эмийн нөөц зэрэг шинжлэх ухааны туршлагууд дээрээ тулгуурлан дельта, омикрон зэрэг мутацийг хязгаарлаж чадна гэв.

Холбоотой мэдээ