Булган аймгийн ИТХТ-ийн морьд амжилттай уралдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн төв болох Булган сумын ИТХ -ын дарга, тэргүүлэгчдийн сойсон морьд наадмаар амжилттай уралдлаа.
ИТХ-ын дарга Б.Мөнхбаатарын бор соёолон үрээ Сайхан сумын баяр наадамд 3-т хурдалж, тэргүүлэгч Б.Ууганбаярын халтар азарга Хишиг-Өндөр сумын баяр наадамд аман хүзүүнд, тэргүүлэгч Ц.Батжаргалын хар азарга Хутаг-Өндөр сумын баяр наадамд аман хүзүүнд, нарийн бичгийн дарга Б.Оюунболдын бор соёолон үрээ Хишиг-Өндөр сумын баяр наадамд айргийн 3-т тус тус хурдаллаа. Тэд аймгийн баяр наадамд хурдан хүлгүүдээ уралдуулахаар зэхэж байна.
П.Батням