Сэлэнгийн тариаланчид арвин ургац авчээ

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2022-01-19 17:36:22

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумын тариаланчид өнгөрсөн онд амжилт дүүрэн, арвай буудайн ургац арвинтай жил байлаа хэмээн сумын Засаг дарга онцоллоо. Тус сумынхан 8388,5 тонн үр тариа хураан авсан нь өмнөх жилийнхээс 23,3 хувь өссөн байна. Улаан буудай 8080 тонныг хураасан нь өмнөх оныхоос бараг 2,0 мянган тонноор илүү байна.

-Манай аймгийн хувьд хамгийн өндөр ургац авсан жил байлаа. Үүнийн дундаас Сэлэнгэ сум газар тариалан эрхэлж ирсэн эртний уламжлалаа дагаж арвин ургац авсан. 1943 онд атрын анхны сангийн аж ахуй байгуулагдсан түүхтэй. Атрын аж ахуй үүссэн 80 шахам жилийн хугацаанд сумын тариаланчдаас хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич, инженер, механикжуулагч зэрэг олон алдартан төрсөн. Манай суманд “Ингэттолгой” ХК,  “Интосэ” ХХК, “Оргил дэлгэр” ХХК, “Өрмөгтэй” ХХК, “Хас тав” ХХК гэсэн үндсэн томоохон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна гэж сумын Засаг дарга Б.Ууганбаяр ярив. 

Холбоотой мэдээ