Ихэнх нутгаар бага зэргийн цас орж байна

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2022-01-21 10:18:24

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв өнөөдрийн 20.00 цаг хүртэлх хугацаанд аймгийн ихэнх нутгаар бага зэргийн цас орно гэж мэдээллээ. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө 8-13 градус хүйтэн байх аж.

Өнгөрсөн хоногт өдөртөө төв болон хойд хэсгээр, шөнөдөө нийт нутгаар бага хэмжээний цас орсон байна. Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Тэшиг, Булган, Могод, Бүрэгхангай, Орхон, Бугат, Хангал суманд 5,0-8,0, бусад нутгаар 2,0-4,0 см зузаан цастай байна. Агаарын температур өдөртөө 7-13, шөнөдөө Дашинчилэн, Баяннуур суманд 20-25 градус, бусад нутгаар 12-18 градус хүйтэн хоножээ.

Холбоотой мэдээ