Даатгалын компианудтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-20 16:17:54

Хурдан морь унаач  хүүхдийн эрх хамгааллын асуудлаар аймгийн ХГБХХ-ийн дарга орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Тус гэрээнд оролцсон даатгалын компианууд нь санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан. Уралдаанч хүүхдийг 7 дугаар сарын 21 - ний өглөөний 10 цагаас үдшийн 22 цаг хүртэл морь барианы газарт бүртгэж, 1 жилийн хугацаатай 15 - 20 мянган төгрөгийн хооронд  даатгалд хамруулахаар болжээ. Ард даатгал, Мөнх даатгал, мөн Бодь, Номин, Миг, Практикал, Монгол, Соёмбо, Монре, Тэнгэр, Хаан даатгалын компианууд Санхүүгийн зохицуулах хорооноос даатгах эрхээ авсан юм байна. Мэдээллийг аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс мэдээллээ.

П.Батням

Холбоотой мэдээ